СШ
Сергей Шуликин

Что и на каком языке это написано?

уянгын тойрог шүлэг
тооноор буусан наран дээр
хормой хумин
торгоны хээ золгуулан
учрал бэлгэдэл
ижий минь
эцгийн нь дээлийг оёно
өөдрөг явахыг нь зөгнөн
өвдгөөрөө энгэр захыг нь түшинэ
тооны шигшиг дуурайлган
торгон мяндас нар зөв даллана
үил бүтэхийн сэтгэл төвлөж
үүлэн сүүдрийг мартахын цагт
үр нь мөлхөж босго давна
үүлгүй тэнгэрээр татуулж
гэрийнхээ доод бүслүүрийг дэмнэж
гишгэж анх үзнэ ,үр нь
хөхөө гэнэт чимхийхэд
хүүгээ үгүйлж сэрдхийн, эх нь
миний хүү хаана байна? гэж
мэлтэн хөх тэнгэрт дуугаа цацаана
бадрангуй хаан наран үнсэн жаргаж
баруун хатавчин тушаа
бойтогны нь хонх тожигнон
аан гэж хүү дугарна
амраг эхийхэн нь хөх чинэнэ
чигчийн чинээ хүүгийн нь
чимээ зуурхан алдана
үрээ л гэдэг ижийн нь
үйлэн шаглаа төөрнө\
миний хүү хаа байна? гэж
мяндас ээдрээн дуугаа цаацна
өрхний хоёр оосор үүрээр учирдаг
өрлөг наран үдэд хажуулдаг
алтан хоймор тушаа
аан гэж дугарна
ангир ижийн нь хөх ивэлнэ
хуруун чинээ үрийн нь хонхны дуу хэсэгхэн алдарна
зүстэй торгоны хээ хэрэлдэж
зүүний нь үзүүр бүдэрнэ
миний хүү хаана байна гэж
мэлмий юугаа дүрлийлгэн дуудна
тогоотой өрөм, дүүрэн саранг
дуурайн жагсаж хонодог
тоостын шар наран мэлтэгнэхэд ургадаг
зүүн хааяа тушаана
аан гэж дуугарангаа
газрын нар хүү нь үүдээр шагайна
гайхамшиг үүдэгч эхийн хөхнөөс
сүү аяндаа асгарна
энхрийхэн нялх хүний үр
эхийнхээ дуунаас уяатай хөл орно
налгар цагаан гэртээ тойрсон анхны мөр нь
нар сарны тигийг газар зурна

АВ
Андрей Власов

Монгольский стих, или поэма ...Б. Лхагвасурэн написал

Похожие вопросы
de dijk На каком языке это написано и как переводится? Спасибо!
на каком языке это написано?
Интересно узнать что здесь написано и на каком языке.
На каком это языке написано? Подскажите пожалуйста?
Что тут написано и какой это точно язык?
на каком языке надписи и что написано в изображениях
На каком языке написано, скриншот внутри!
Что означает этот иероглиф и на каком языке он написан?
Кто знает что написано и на каком языке?
Подскажите пожалуйста что тут написано и что это за язык?